"Амгалан" станцын I зууханд гэмтэл гарсан тул ХАЛУУН, ДУЛААНЫГ хаалаа

Автор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 09

Өчигдөр /2023.01.08/ оройноос Баянзүрх дүүргийн зарим хороодод халуун ус тасарсан талаар өмнө нь мэдээлсэн. Үргэлжлүүлэн нөхцөл байдал юунаас үүдэж бий болсныг тодруулахаар албаны эх сурвалжуудтай холбогдлоо.

Улаанбаатар Дулааны сүлжээний 7004-7005 дугаарын утсанд холбогдож, мэдээлэл авахад "Өчигдөр орой манайд "Амгалан" станцаас захиалгат ажил орж ирсэн. Ямар гэмтэл гарсан талаарх мэдээлэл алга" гэсэн юм.

Харин Диспетчерийн үндэсний төвтэй холбогдоход "Амгалан станцын I зууханд доголдол гарсан тул халуун, дулааныг хэсэгчлэн зогсоож, II, III зуух руу шилжүүлсэн. Шөнийн 00:00 цагаас "Амгалан" дулааны станцын ажилчид гэмтлийг тодорхойлж, устгахаар ажиллаж байна. Тиймээс иргэд хүлээцтэй байж, гэмтлийг арилгатал хэрэглээгээ зохицуулна уу. Бид аль болох богино хугацаанд үйл ажиллагааг хэвийн болгох болно" гэлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top