"Амгалан" дулааны станцад гэмтэл гарсны улмаас өчигдөр (2023.01.08) оройноос эхлэн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, "Сүнжин гранд" зочид буудлын ойр хавийн айл өрх, албан байгууллагуудын халуун ус тасраад байна.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар халуун ус нэгдүгээр сарын 10-ны өдрийг хүртэл тасрах бөгөөд одоогоор гэмтлийг тодорхойлохоор ажиллаж байгаа ажээ.
Дашрамд өгүүлэхэд, он гарахын өмнө буюу арванхоёрдугаар сарын 6-нд "Амгалан" дулааны станцад мөн гэмтэл гарч, халуун ус тасарч байсан билээ.
Бид энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахаар холбогдох эх сурвалжуудтай холбогдож байна.
Сэтгэгдэл ( 2 )
Duurgiin darga nar gej neg duurtsen maanaguud suuj bh um.Huiten changarsan ued yaaj chuluu shig huiten bairand suuh bolj bnaa.Hakuun us tasaraad dulaangui bhad hugshig huuhdud yaah bolj bn ?!
Бүх болохгүй юмны эхлэл Баян зүрх дүүрэг.Яасан ч хариуцлагагүй хүмүүс ажиллаж амьдардаг дүүрэг вэ.Саяхан шинэ станц байгуулахд 2 гуравхан жил.болж байж яахаараа ийм хариуцлагагүй байнаа