Хэдхэн минутын өмнө Хан-Уул дүүргийн 17-р хорооны нутаг дэвсгэрт байрладаг "King tower" хотхоны дээвэр дээр өсвөр насны охин хүүхэд сууж байгаа талаарх мэдээлэл сошиал орчинд тарсан юм.
Мэдээллийн талаар тодруулахад, охиныг аюулгүй буулгаж, эцэг эх, асран хамгаалагчид нь хүлээлгэн өгсөн гэлээ.
Охин ямар шалтгаанаар байрны дээвэр дээр гарсныг одоогоор тодруулж байгаа ажээ.
Сэтгэгдэл ( 0 )