Замын-Үүдэд ОНЦ ДЭГЛЭМ зарлах асуудал яригдаагүй

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 07

“Замын-Үүд боомтод энэ сарын 10-ны өдөр буюу ирэх даваа гарагаас эхлэн 90 хоногийн хугацаатай онц дэглэм тогтоож, дотоодын цэргийн алба хаагчдыг тээвэрлэлтэд дайчилна” гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагджээ. 

Энэ талаар эх сурвалжийн мэдээллийг хүргэхээр Зам тээвэр, хөгжлийн яамтай холбогдоход “Мэдээллийн хэрэгслүүдээр худал мэдээлэл явж байна. Манай хэмжээнд тийм асуудал яригдаагүй. Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг гэж байгаа. Тэндээс тодорхой мэдээлэл аваарай” гэлээ.

Харин Шадар сайдын ажлын алба “Одоогоор бидэнд ийм мэдээлэл ирээгүй байна” гэсэн тайлбар өгөв. 

Харин зарим албан бус эх сурвалжийн мэдээлснээр асуудлыг удахгүй Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж магадгүй байгаа аж. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top