Сурагчдыг хордуулсан "Амьсгал боогдуулагч"-ыг халдлагад өртөж байсан хүүхдээс булаажээ

Автор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 08

Дархан-Уул аймгийн "Оюуны ирээдүй" цогцолбор сургуулийн төгсөх ангийн хоёр сурагч "Амьсгал боогдуулах, нулимс асгаруулагч" хийг сургуулийнхаа нэгдүгээр давхарт цацсанаас болж, өнөөдөр /2022.11.08/ 60 хүүхэд яаралтай тусламж авч, одоогоор 30 гаруй хүүхэд, том хүнийг аймгийн Нэгдсэн эмнэлэгт эмчилж байна.

Сургуульд тавьсан камерын хяналтаар тухайн хэрэгт холбогдолтой сурагчдыг олж тогтоосон бөгөөд тэд "Амьсгал боогдуулагч" цацлагыг сургуулийнхаа нэгэн хүүхдээс булааж авсны дараа коридорт цацаж үзсэн гэнэ.

Тус цацлагийг хэрэглэхээр авч явсан хүүхэд нь өмнө нь халдлагад өртөж байсан тухай Дархан-Уул аймгаас УИХ-д сонгогдсон гишүүн Г.Дамдинням хэвлэлд ярьжээ.

Тэрбээр "Өмнө нь халдлагад өртөж байсан хүүхдийг биеэ хамгаал гэж эцэг, эх нь амьсгал боогдуулагч авч өгсөн гэх мэдээлэл байна" гэж олон нийтэд мэдээллээ. 

Биеэ хамгаалахад зориулагдсан энэхүү бодисыг худалдан борлуулахыг хориглоогүй ч авсан тохиолдолд яаж хадгалж, хэрэглэх ёстой вэ гэх зөвлөмжийг гаргах, сургуулийн орчин, анги танхимд авч орохгүй байхад онцгой анхаарал хэрэгтэй болсныг эцэг, эх асран хамгаалагчид шүүмжилж байна. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(106.102.142.12) 2022 оны 11 сарын 09

Ehled huuhed deerlehedeg tanhai huuhduudee humuujuul ovoo bosgohgui bol shaazgai suuhgui

1  |  0
Zochin (106.102.142.12) 2022 оны 11 сарын 09

Ehleed surguuliin orchind huuhed deerlehdeg tanhai huuhduudee humuujuul

3  |  0
Top