Аврал эрсэн “Цагаан сүм”-ийн гол

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 08

Таван метрийн өндөр бетон гүүр түүх болон үлджээ
Энэ жил хаа сайгүй хур тунадас элбэг, өвс ногоо тэгширч, гол мөрөн үерлэж  сайхан зун болж байгаа ч эрт дээр үеэс уламжилж үлдээсэн зарим гол мөрөн шар ногооноор эргэлдэж, саваа ч халих хүчгүй нэг л туниа муутай урсана. Архангай аймгийн Хотонт сумын урдуур урсах нарийхан жижиг голыг “ Цагаан сүм”-ийн гол гэж нэрлэдэг. Хайрхан хэмээх нутгийн сүрлэг уулсаас эх авсан ширүүн урсгалт тэрхүү голыг гаталж байж Хотонт сумын төвд ирнэ. Эртнээс нааш “Цагаан сүм”-ийн гол саваа халин мяралзаж сумын хойно орших “Хатан” уулын энгэр бэлээс урд уулын мөрөг хүртэл үерлэж хүн, мал хэд хоногоор саатаж байсан түүхтэй. Тал талаасаа гурван цутгалантай тэр сайхан гол хүрээд л бидний очих ёстой Хотонт сум харагдана  гэж нутгийн зүг хүлгийн жолоо татсан “Ариун суврага” хөдөлгөөний тэргүүн Г.Чагнаадорж гуай бидэнд хуучиллаа.
Хэлсэн ёсоор том бетон гүүрэнд тулж ирэв. Ийм нарийхан гол дээгүүр юун ч том гүүр тавьдаг билээ гэж бодлоо. Гүүрийн өндөр таван метр орчим ажээ. 1990-ээд он хүртэл “Цагаан сүм”-ийн  гол гүүрээ даван үерлэж байсныг илтгэх мэт энэ гүүр түүх болон үлджээ. 1984 онд гүүр ашиглалтад орсон цагаас хойш голд хэдэн хоногоор боогдож ажил төрлөө алдаж байсан нутгийн иргэдийн магнай тэнийсэн гэдэг. Гэтэл одоо “Цагаан сүм”-ийн гол туулаад гарахад өвдөг хүрэхтэй үгүйтэй болж амь нь тасрах нь энүүхэнд гэлтэй аврал эрсэн мэт урсана. “Цагаан сүм”-ийн голтой адил түүх өгүүлэх гол мөрөн, бетон гүүр Монгол орны хаа сайгүй ийм л дүр төрхтэй байгаа. Энэ жилийг Монгол Улсын Засгийн газар Усны жил болгон зарлаж, усны жилд хийх ажлын төлөвлөгөөг үндэсний хөтөлбөр болгон баталсан. Үүнд бодлогын чанартай олон ажил тусгасан. Гэвч жил дуусах дөхөж байхад усаа хамгаалах олон нийтийг хамарсан унацтай ажил үгүй. Харин Недерландын засгийн газрын санхүүжилтээр Азийн сан байгаль хамгаалах иргэний хөдөлгөөнүүдийн санаачлагыг дэмжсэн хөтөлбөрийг есөн аймгийн 22 гол мөрөн дээр хэрэгжүүлэх болсон. Түүний нэг нь “Ариун суврага” хөдөлгөөний сонгож авсан Архангай аймгийн Хотонт сумын урдуур урсах “Цагаан сүм”-ийн гол юм... Үргэлжлэлийг энд дарж уншина уу...

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top