Говь-Алтай аймагт гол нэрийн бүтээгдэхүүн 3,9-92,0 хувиар нэмэгджээ

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 08

Говь-Алтай аймагт энэ он гарснаас хойш "Алтай-Улиастай" эрчим хүчний салбар, "Мандал голомт", “Тулга-Алтай", "Гобигоулд", "Ентүм", "Ундрам оюу", "Шимт дээж", "Ундрага-Алтай", "Баярт олон", “Удмын ундраа" зэрэг 99 аж ахуйн нэгж үйлдвэрлэл явуулжээ. Тус аймгийн дүнгээр аж үйлдвэрийн салбарт 7 тэрбум 43.0 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 3 тэрбум 645.5 сая төгрөгийн бүтээгдэхүүн борлуулсан байна. Гол нэрийн бүтээгдэхүүнээс цахилгаан, дулаан, түгээсэн цэвэр ус, амтат ус, ундаа, нарийн боов үйлдвэрлэл, сувагжуулалт өнгөрсөн оны мөн үеэс 3.9-92.0 хувиар нэмэгджээ. Харин нүүрс олборлолт, монгол дээл, гутал ботинк оёлт, хиам, архи, дарс, талх, зайрмаг үйлдвэрлэл өмнөх оны мөн үеэс 46,0-10.0 хувиар буурсан аж. Тус аймгийн "Ентүм" компани эсгий үйлдвэрлэдэг боловч энэ онд эсгий огт үйлдвэрлээгүй байна.

Эх сурвалж: МОНЦАМЭ

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top