Ус хольсон сүүг хэрхэн таних вэ...

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 08

Энэхүү үйлдлийг дараах аргаар илрүүлж болно. Үүнд:
1. Сүүг спирттэй 1:2 харьцаагаар хольж сэгсрээд дийзэнд юүлнэ. Шингэлээгүй сүүнд 5-7 секундын дараа тунадас бууна. Үүнээс урт хугацааны дараа тунадас үүсэх нь сүүг шингэлсэн байна. Хольсон усны хэмжээ их байх тусам тунадас буух хугацаа урт байна.
2. Ус хольсон сүүний савны амсарт хүрэлцэж байгаа хэсэгт өргөн цэнхэр бүслүүр үзэгдэнэ. Хумсан дээр дусаасан сүүний дусал сарниж урсана /шингэлээгүй сүүний дусал бөмбөгөр, тогтвортой байдаг. Гурил, цэрд, шохой зэрэг хатуу хольцтой бол хумсан дээр тунадас үүснэ. Сүүний тосыг багасгаж "хэвийн" сүү хэмээн борлуулдаг. Тосгүй сүү нь цэхэрдүү өнгөтэй, усархаг, амтгүй байдаг. Хумсан дээр дусаахад бүдэг үзэгдэх усархаг мөр үзэгдэнэ.
3. Зарим үйлдвэрлэгчид сүүг сэргээхдээ түүний тосыг ургамалынхаар орлуулдаг. Ийм сүүг энгийн аргаар ялгаж танихад бэрхшээлтэй учир лабораторийн аргаар илрүүлнэ.
4. Мөн сүүг гашлахаас сэргийлэх зорилгоор цардуул, цэрд, саван, хужир, борын болон салицилийн хүчил, гөлтгөнө зэрэг хүнсний бус зүйл нэмдэг. Эдгээр нэмэлт нь хүний эрүүл мэндэд аюултай бөгөөд хүнсний хордлогод хүргэх эрсдэлтэй. Ийм сүүнд ямар нэгэн хүчил нэмэхэд нүүрсхүчлийн хий ялгаран хөөсөрдөг.
5. Түүнчлэн лакмусын цаасаар туршиж болно. Сүү хольцгүй бол цэнхэр цаасны өнгө улаан, улаан цаасны өнгө цэнхэр болж хувирна. Хүчил нэмсэн сүүнд лакмусын цэнхэр цаас улаан болж, харин улаан цаасны өнгө хувирдаггүй.
6. Сүү, зөөхий, цөцгийг өтгөрүүлэхийн тулд цардуул, гурил холих нь элбэг. Ийм хольцтой сүүний амт өөр бөгөөд савны ёроол уруугаа өтгөн байна. Сүүнд хэдэн дусал йод дусаахад өнгө нь цэнхэртэнэ. Харин цэвэр сүүний өнгө шарладаг байна.
Улсын төсвийн гаалийн орлогын 2010 оны  эхний хагас жилийн гүйцэтгэлийг  өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал  нийт орлого дүнгээрээ 63.0 хувиар буюу 136.2 тэрбум төгрөгөөр өссөн  байна.

Бэлтгэсэн Р.Слава

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top