Богд эзний жилийн цалин 36 мянган лан мөнгө байжээ

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 09

 Богд хааны үед Монголын төрийн албан хаагчдын жилийн цалинг тухайн үеийн Сангийн яам төсөвлөжээ.  Богд эзэн, Эх дагина хоёр тус бүр жилд 36 мянган лан мөнгө авч байсан байна. Харин Ерөнхий сайд Т.Намнансүрэн 5000 лан мөнгө, Халх, дөрвөдийн  таван хан тус бүр 2500 лан мөнгөний цалин авч байжээ. Төрийн таван яамны тэргүүн сайд нар жилийн цалинд 205 лан мөнгө авч байсан бол дэд сайд нар 162 лан таван цэн, яамдын эрхэлсэн түшмэд 130 лан, дэс түшмэд 105 лан, эх зохиогч түшмэд 62 лан таван цэн, бичээч 80 лан мөнгөний цалинтай байж. Мөн ван, гүнгүүдийн жилийн цалинд 200-4000 лан мөнгө зарцуулж байсан талаар Сангийн яам тэмдэглэжээ. Үүнээс гадна тэр үед цэргийн гавьяа байгуулсан хүн, шашны эрх мэдэлтнүүдэд  төрийн албан хаагчийн цалин олгож байжээ.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top