Би кино үзлээ /цуврал/ Найзыгаа кинон дээрээс харав... /сэтгүүлчийн эргэцүүлэл/

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 18

Гэхдээ тэр найз маань vхээгvй ээ! Харин vхэл рvvгээ дөхөж  байгаа юм байна.

Гэхдээ тэр найз маань тариур хэрэглэдэггvй ээ! Харин хэрэглэхэд ойрхон байгаа юм байна.

…Саяхан би нэг кино vзэв. Хар тамхины болон хар тамхичдын тухай. Нэр нь «Амьдрах тасалбар» гэсэн. Эхэндээ сэтгэлд нэг л хvйтэн юм бодогдоод байсан. Рекламыг нь хараад шvv дээ! Хар, тvгшvvр, vхэл, бохир заваан зvйл... Тэгсэн киног vзсэний дараа бvтээгчид нь сурталчилгаагаа буруу хийсэн юм уу даа гэсэн сэтгэгдэл төрлөө...

Ингээд энэ киноны тухай болон «нисгэдэг» шидийн тухай санал сэтгэгдэлээ дор өгvvлье дээ.

...Нэг найз нь «нисэхээр» бас ус уухаар тагтнаас унасны дараа БОСС нэг залууг загнана. ...Чи ч найз юм даа.. Нэгийгээ хөлгvй болгоод нөгөөг нь vхvvлээд... Ийм найз байдаг юм уу... гээд. Тэр vед сэтгэлд нэг бодол төрж билээ. Vнэхээр бид найз гээчийг тvлхээд байдаг юм байна гэж... Архинд орсон, авгайдаа хаягдсан, өрөнд баригдсан, худлаа хэлсэн гээд олон найзаа замын дунд бид хаядаг. Харин vхэхээ мэдсэн хэрнээ тvvн рvvгээ тэмvvлэгч найзад хэрхэн хандах бол эсвэл тvvнийг ийм замд оруулагчид өөрөө хэрхэн гаргах бол гэж тэрхvv кадрын дор омог төрж билээ.

Уг кино нь манай нийгэмд байгаа, цаашид байсаар ч байж болох vзэгдэлийг төгс харуулсан гэхэд болох юм. Төгс гэдгийн учир нь зохиолын санаа, vйл явдалын холбоос, жvжигчиний сонголт, жvжигчний задаргаа, зураг авалт, хийсвэр орчин, субектийн vйл хөдлөл, диалоги, имиж зэргийг хэлж байгаа санаа. Уран сайхны кино байж амьдралд хэтэрхий ойрхон дvрслэлийг харуулжээ гэх vv дээ! (Vнэхээр уг киноны тасалбарыг авахдаа хvртэл өөрийнхөө амьдралын таксийг авч байгаа ч юм шиг) Ер нь бол тайз, дэлгэц хоёр бол шаал өөр... Драмынхан  дэлгэцэнд жvжиглэхдээ хуурамч, худлаа мэт байдаг. Яг тайзныхаа штампанд орчихсон байдаг. Тэгээд кинонд тэд хийсвэр жvжиглээд, текстээ уншаад, хөдөлгөөнөө хянаад, vйл явдалд хөндлөнгөөс ханддаг. Харин Live Ticket-д продюсер Дооёо яг хэрэгтэй хөзрvvдээ сугалжээ. Ялалт, Чапи, Боогий мөн Төмөрөө ах... Би тэднийг бvгдийг нь танина. Заримтай нь ганц хоёр юм ч мулталж суусан. Гэхдээ тэднийг ийм кинонд тийм дvр бvтээнэ гэж огт санаагvй. Тэд ч өөрсдийгөө ингэнэ чинээ төсөөлөөгvй байх. Гарын таван хуруу яг бие биенээ олжээ гэе. Нэг нь мэдээж Дооёо. Эмэгтэй хуруу нь тvvний гэр бvлийн хvн Зулаа.

Хэрвээ Дооёо өөрөө энэ кинондоо тоглосон бол...

Тvvний хувьд кинонд нь «дvр олдоогvй» байх л даа! Яахав хийсвэрээр бодоход, төсөөлөхөд Чапигийн дvр тvvнийх болж болох байсан гэмээр... Хөшигний цаана vлдсэн тэрээр чадварлаг «баагий» нарыг урьсан тул дvр булаацалдаагvй болов уу! Дооёогийн нэг найзыг би таних юм. Тэр нь одоо Булганы театрт том найруулагчийн ажлыг хийж байгаа. Нэр нь Батбулган. Хоч нь «Поогий». Булгаа нэг удаа «Манай Дооёо ч юм дуулгана даа. Тvvнийг хошин шог гэж битгий бод. Цаадахад чинь их дотор санаа байгаа. Чи vнэлэх хэрэгтэй. Тэрний талаар юм ч бич!» гээд л надад «агсарч» билээ. Гэтэл би одоо Дооёог бичээд сууж байна. Завшаан тохиолоо гэх vv дээ. Харин энэ киногоо хийчихээд тэр жаахан «их зантай» болсон юм уу даа. Намайг танихгvй л байна лээ. Анзаараагvй ч байж болно л доо. Цухасхан тvvх, сэтгэгдэл тvvний талаар ийм байна.

...Кино эхэллээ. Боогий амьдралаа хvvрнэж байна. Далдхан хэрнээ тvгээмэл амьдралыг тэр туулжээ. Арчаагvй Эцэг, оргодол Эх, самархай Гэр орон, тачирхан Хоол унд, хуучин муу Хувцас гээд амьдралыг нь эхнээс нь харуулж байх юм. Угтаа бол тийм бор амьдрал нийгэмд зөндөө. Хvvхэд өлсөж байна, нийгэм ядуурч байна  гэдгийг тэд давхар харуулаад авлаа. Тиймээс энэ киног зөвхөн хар тамхины золиосын тухай, тvvний хар талын тухай «black» бvтээл гэж ойлгож болохгvй юм байна лээ. Дээр хэлсэнчлэн сурталчилгаа нь өөрөө «black» л байхгvй юу даа.

Би найзыгаа кинон дээрээс олж харлаа... Тэр хар тамхичин. Гэхдээ тариур хэрэглэдэггvй.! 

«Зулаагийн» тухай хэдэн vг

«Зулаа» шиг нэгнийгээ тvлхдэг хvvхнvvд зөндөө ш дээ. Тэд хэтэрхий романтик, амьдралаас хөндий тэгээд дээр нь итгэмтгий, гомдомхой. Киног бvтээгчид бодит явдалаас сэдэвлэн бvтээсэн гэсэн. Гэтэл тэр нь миний найзын амьдрал тэр чигээрээ... Манай найзын эхнэр яг л «Зулаа» шиг байсан. Одоо Америкт байгаа л даа. Тэр... нөхөртөө их хайртай байж билээ. (яг энэ кинон дээр гардаг шиг) Байнга л эрхлэнэ, тунина. Итгэнэ гэж жигтэйхэн. Бvсгvйчvvдтэй нэр холбогдсон, учирдаг гэхээр огт хvлээн зөвшөөрөхгvй. Хvvхдээсээ илvv нөхөртөө хайртай байсан байх аа. Гэтэл нэг хар өдөр нөхөр нь халааснаас нь мөнгө хулгайлж байгаад баригдсан. Эхнэр нь мэл гайхсан, нөхөр ч vнэнээ хэлжээ. Тэр хар тамхинд донтох болсоноо ярив. Тэгээд засраагvй ээ. Эцэг эх нь хөөв, Орост хамт сурч байсан найзууд нь жийв, хvvхэд нь харцнаас нь айдаг болж билээ. Ингээд энэ айлын амьдрал нэг сарын дараа vгvй болсон.

 «Зулаа» ийм л дvрийг гаргаж чаджээ. Киноны хамгийн эмзэг, энхрий ялдам, гэгээн, цэвэр дvр. Тэр сайн тогложээ. Яг байгаагаараа л... Зулаа чамд баяр хvргэе! Ер нь тэгээд сэтгэгдэл асар их байна. vvнээс ихийг бичвэл хоосон магтаал болчих байх. Тэгэхээр төрсөн сэтгэлээ тvр хазаарлая даа. Та нарт баяр хvргэе! Дооёо чи шvv!

Кокаин:

Өмнөд Америкт ургадаг Erythroxylon coca ургамалаас гарган авсан мансууруулах vйлчилгээ бvхий бодис. Химийн элемент: C17H21NO4. Молийн жин: 303.353 г/моль. Физикийн vзvvлэлт: хатуу

Эрт цагаас Өмнөд Америкийн индианчууд кокигийн навчийг мэдээ алдуулах болон сэтгэл санаа тайвшруулах зорилгоор хэрэглэдэг байсан. Харин 1859 оноос эрдэмтэн Альберт Ниман (Albert Niemann) энэ бодисийг кокаин хэмээн нэрлэжээ.  Тэгвэл 1897 онд Рихард Вильштеттер Айнхорн дахь лабораторидоо синтез кокаиныг гарган авчээ.

•           Нөлөөлөл: сэтгэл санааг өргөнө, эрч хvч нэмнэ, өөртөө итгэлтэй болно, ой санамж багасна, мансуурна, цусны даралтыг ихэсгэнэ. Зvрх муутай хvн хэрэглэх эрс хориотой.

•           Кокаиныг удаан хэрэглэснээр чих дvлийрэх, сэтгэцийн гажигтай болох, vнэрлэх мэдрэхvй суларч, хий зvйл дvрслэн хардаг, сонсдог болно. Ингэснээр эцсийн vр дvн нь vхэл...

•           Герман дахь бараг ихэнх евро хар тамхичдын гараар дамжсан байдаг.

•           Нунтаг кокаин 5-15 секундийн дотор vйлчилдэг.

•           Кокаины хаант улсын эзнийг Пабло Эскобар гэдэг.  Тэрээр «Forbes» сэтгvvлийн шалгаруулалтаар дэлхийн хамгийн баян 20 хvний нэгд багтдаг.

•           XIX зуунаас тусгай сав боодлоор энгийн апетикаар худалдаж эхэлсэн

•           Кофеин нь жирийн кофенд ч байдаг.

•           Тамхи бол хамгийн өргөнөөр худалдагддаг мансууруулах бодисын нэг

Кокаин хөгжимд:

•           Борис Моисеев — «Танго-Кокаин» (1993),

•           Grateful Dead — «Casey Jones» (1971)

•           Эрик Клэптон — «Cocaine»

•           Джонни Кэш — «Cocaine Blues»

•           Nomy — «Cocaine» (2008)

•           KDD — «Ghetto Cocaine»

•           Sia — «The Girl You Lost To Cocaine»

•           Rammstein — «Kokain»

•           Black Sabbath — «Snowblind»

•           Eagles — «Hotel California» (1976)

          Р.Слава Zinda.mn

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top