Ерөнхийлөгчийн зүгээс архитай тэмцэх арга хэмжээ эхлүүлээд байгааг 76 гишүүн маань гараа өргөн дэмжих нь мадаггүй. Учир нь өнөөдөр Монгол улсын нийт өрхийн 98 хувьд нь ямар нэг хэмжээгээр архи хэтрүүлэн хэрэглэгч байдаг гэсэн албан бус тооцоо бий. Энэ зовлон гишүүдийн гэр бүлийг ч тойрсонгүй. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн төрсөн ах гэхэд Хэнтий аймгийн төв, Өндөрхаан хотын зах, үйлчилгээний төв хавиар харсан хүнээ дуудаж архины мөнгө хураадаг, уусан хойноо тавьтаргүйтэн зодоон цохион үүсгэж байдаг “хүнд гар” байдаг. Царай зүс, бие хаа, явдал суудал, дуу хоолой нь хүртэл Б.Бат-Эрдэнэ гишүүнтэй ихэр мэт адилхан хар нөхрийг хэн ч харсан аваргын ах гэдгийг төвөггүй танина. Мөн Хууль зүйн сайд Ц.Нямдоржийн эхнэрийн дүү эмэгтэй гудамжинд согтуугаар орилон, цагдаа нарыг “Нямка ахдаа хэлж ажилгүй болгоно шүү” гэж агсарч явсан нь нэг биш удаа. Түүнийг гэр бүлээрээ хориод ч архинаас холдуулж чадахгүй байгаадаа халаглан, ядаж төрийн түшээгийн нэрийг барихдаа болиосой хэмээн цөхөрч сууна. Тэрчлэн Ж.Энхбаяр гишүүний эгч нь “Миний хураасан хамаг мөнгийг залилж авсан” хэмээн дүүгийнхээ гэрт согтуу ирж агсам тавихад номхруулж дийлэлгүй цагдаа дуудан бариулж байсан удаатай. Хөөрхий ээж нь “дүүгийнхээ нэрийг хайрла” хэмээн сөхөрч гуйх нь халаг байсныг дуудлагаар очсон цагдаа нар гэрчилдэг. Ийнхүү элитийн гэр бүл, траншейны оршин суугчид гэлтгүй бүчин авсан архины хор хөнөөлтэй шийдвэртэй тэмцэж, нийгмээ эрүүлжүүлэх ажлыг эрчимжүүлэх цаг нэгэнт болоод байгааг дахин сануулах юун.
“Хүмүүс” сониноос. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )