Хоёр удаа аварч, хоёр удаа аврагдсан нь
Өнгөрсөн зууны 30-аад оны нэгэн сайхан өдөр Детройтын иргэн Жозеф Фиглок гудамжаар алхалж байжээ. Тэгтэл олон давхар байшингийн нэгэн давхараас тvvний толгой дээр нvцгэн шахуу хvvхэд унаад ирэх нь тэр. Тэд хоёулаа хөнгөн хэлбэрийн гэмтэл авсан байжээ. Хvvхдийн ээж тагтаа хаахаа мартсанаас хvvхэд ийнхvv доош унасан аж. Азтай! Ид шид л гэж vvнийг хэлэх байх. Тэгээд жилийн дараа гэхэд нөгөөх эр маань дахиад л уг гудамжаар алхалж байв. Тэгсэн бас нөгөө хvvхэд тvvний дээрээс юу юугvй унаад ороод ирэх нь тэр дээ. Тэд мөн л хоёулаа хөнгөн гэмтэлтэй. Энэ юу вэ? Гайхамшиг уу? Жинхэнэ хачирхалтай давхцал байгаа биз.
Нэг амьдрал…
Энэ тvvх нь Огайогийн хоёр ихэртэй холбоотой юм. Хэдийгээр хоёр тийш нь салгасан ч ихрvvдийн амьдралыг нэг гэдэг шvv дээ. vvнээс vvдэн гайхалтай давхцалууд гардаг. Тэднийг багад нь огт өөр өөр газарт амьдруулахаар хувь заяа нь салгажээ. Тэгтэл эцэг эх нь хоёуланд нь Жэймс гэдэг нэр өгч. Тэд өсөж том болсон ч өөрсдийгөө ихэр гэдгээ мэддэггvй байлаа. Давхцал vргэлжилсээр… Тэд хоёулаа хуульч мэргэжилтэйгээс гадна эхнэрvvдийнх нь нэр адилхан Линда. Нэг ихэр нь хvvдээ Жеймс Алан гшэдэг нэр өгсөн бол нөгөөх нь хайртай хvvгээ Жеймс Аллан хэмээн нэрлэсэн байв. Ингээд зогсохгvй хамгийн гайхалтай нь тэд анхны эхнэрээсээ салаад Бетти гэдэг бvсгvйчvvдтэй гэрлэсэн явдал! Хоёулаа Той гэдэг нэртэй нохойтой байжээ. Ингээд бvр 40 нас хvрсэн хойноо тэд энэ хорвоо дээр нэг нэгнийгээ байдаг гэж мэдээд уулзтал тэд нэг амьдралаар амьдарсан байлаа.
Нэг vхэл…
2002 онд 70 настай ихэр ах дvv хоёр ганцхан цагийн зөрvvтэй хойд Финландын нэгэн зам дээр авто ослоор нас баржээ. Цагдаагийнхны хэлснээр бол уг зам дээр сvvлийн vед огт аваар осол гараагvй байсан бөгөөд уг нэгхэн цагийн зөрvvтэй осол тэднийг маш том шоконд оруулсан ажээ. Ихэрvvдийн хачирхалтай vхлийн талаар тэд ямар нэгэн тайлбар хийж чадаагvй юм.
Нэг зvрх хоёр хvнд…
Жон болон Артур Мауфорт хэмээх ихэр ах дvv хоёр 80 милийн зайтай газар тус тусынхаа гэр бvлтэйгээ амьдардаг байжээ. Тэгтэл 1975.05.22-ний vдэш ах дvv хоёр нэгэн зэрэг цээжээр нь маш хvчтэй өвдөхийг мэдэрлээ. Гэр бvлийнхэн нь ах дvv хоёрыг бараг нэгэн зэрэг өөр өөр эмнэлэгт хэвтvvлсэн байна. Ингээд удалгvй ихрvvд нэгэн зэрэг зvрхний шигдээсээр хорвоог орхижээ.
Гурван оролдлого, нэг санваартан
19-р зууны Австрийн нэрт зураач Жозеф Эйгнер хэд хэдэн удаа амиа хорлохыг vавдаж байв. Анх удаа 18-тайдаа өөрийгөө дvvжлэх гэж байхад нь нэгэн санваартан таарч амийг нь аварчээ. Мөн 22-тойдоо мөн л дээрх vйлдлээ давтах гэж байхад нь нөгөө ид шидтэй гэмээр санваартан “тус болжээ”. Тvvнээс хойш найман жилийн дараа зураач эрхэм маань улс төрийн vйл хэргээсээ болон амиа хорлох тэр агшинд нөгөөх санваартан таарч тvvнийг уг vйлдлээ хийхгvй байхыг сайн сануулж сэнхрvvлсэн байна. Харин тэрээр 68 настайдаа өөрийгөө буудан амиа хорлолт нь “амжилттай” болжээ. өнөөг хvртэл уг санваартан хэн байсныг хэн ч мэдэхгvй хэвээрээ байгаа билээ.
Танихгvй гурав галт тэргэнд
1920 онд гурван англи эр галт тэрэгний нэг купэнд аялжээ. Тэгтэл санаанд оромгvй давхцал тохиов. Тэдний нэгнийх нь нэр Бинкхэм. Дараагийнх нь Пауэлл. Тэгвэл гуравдах хvний нэр нь Бинкхэм Пауэлл байжээ. Тэд ямар нэгэн ах дvvгийн холбоо байхгvй байсан гэнэ.
Алуурчин такси
1975 онд Бермудын арлын нэгэн иргэн мопедаар хурдалж байгаад нэгэн такситай мөргөлдөн хорвоог орхижээ. Тэгвэл жилийн дараа гэхэд тvvний дvv нь яг тийм маягаар осолдож амиа алдав. Хамгийн сонирхолтой нь тэр такси хоёуланг нь “алсан” бөгөөд ингэхдээ яг нэг л хvн тэр таксигаар vйлчлvvлж байж таарсан гэдэг.
Умберто хааны хоёрдахь дvр
Италийн хаан Умберто I нэгэн удаа Монца хотын нэгэн ресторанд тухалжээ. Захиалгаа өгөх vед тэрээр тэнд өөртэй нь усны дусал мэт адилхан нэгэн хvнийг олж харав. Рестораны эзэн нvvр царай, бие хаагаараа яг хаантай ихэр мэт адил байх нь тэр. Эрчvvд баахан “буу халлаа”. Хаан, рестораны эзэн хоёр бvр нэг өдөр төрсөн байх аж. /1844.03.14/ Тэгээд болоогvй нэг хотод шvv. Хоёулангийнх нь эхнэрийн нэр Маргарита. Рестораны эзэн хааныг хаан ширээгээ авах тэр өдөр “компаниа” байгуулж байжээ. Давхцал vvгээр дуусаагvй ээ. Тэд хоёулаа 1900 онд буудуулж нас барсан аж.
Р.Слава Zinda.mn
Сэтгэгдэл ( 0 )