Хөрөнгийн биржид арилжаалагдаж байгаа хувьцаануудын үнэ нь унаж байгаа жагсаалтыг “Тавантолгой” үнэт цаас тэргүүллээ. Өнгөрсөн пүрэв гарагт нэг сая 200 мянган төгрөгийн үнэтэй байсан энэ хувьцаа өчигдөр 800 мянгад хүрлээ. “Тавантолгой” хувьцаа өнгөрсөн долоо хоногийн ханшаас 400 мянган төгрөгөөр унажээ. Өчигдрийн байдлаар хөрөнгийн бирж 28 компанийн 100 гаруй мянган үнэт цаасыг 200 гаруй сая төгрөгөөр арилжлаа. Үүнээс 10 үнэт цаасны ханш унасан байна.
Zindaa. Mn
Сэтгэгдэл ( 0 )