Жүжигчин Сосорбарам Р.Чойномын сүнсийг гомдоов уу

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 11


Сайн хүний нэрийг гурвантаа худалдаж “идэж” болдог гэдэг. Үнэндээ энэ нь аргаа барсан хүний л хэрэг шүү дээ. Жүжигчин Сосорбарам 1990-ээд оноос алдарт яруу найрагч Р.Чойномын шүлгүүдээр өвчилж, уран яруу уншилтаар үзэгчдээ баясгасаар байна. Р.Чойномын нэрэмжит театраа ч байгуулсан. Түүнтэй зэрэгцээд Р.Чойномын нутгийн хэсэг залуус “Р.Чойном” сан байгуулан уран бүтээлийн өвийг нь хамгаалахаар ажиллаж байна. Сосорбарам харин энэ санг өсгөж өндийлгөх талаар өчүүхэн ч санаа тавиагүйд сангийн залуус жаахан гоморхдог аж. Энд тэнд буяны тоглолтоо хийхдээ санд нь бага ч гэсэн юм өгч болохоор л байсан байх, зайлуул Р.Чойномын сүнс гомдож байгаа даа гэж халаглах хүн бас цөөнгүй. Нэрт яруу найрагч насан өөд болохынхоо өмнө хайрт хань Нинадаа “Миний сүнс муу хүмүүсийг ниргэнэ” гэсэн утгатай зүйл хэлж үлдээсэн юм байх. Тиймээс муу хүмүүсийн “хар дансанд” орж сүнсэнд нь алгадуулахгүйн тулд Сосорбарам гавъяат нэгийг бодох цаг болсон бололтой.   

Б.Отгонбаяр Zindaa.mn          

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top