Монголын хөрөнгийн биржид гуравдугаар сарын 25-нд нийт 33 ХК-ийн 76.1 мянган ширхэг хувьцааг 156.1 сая төгрөгөөр арилжлаа. Нийт 33 үнэт цаас арилжсанаас 15 үнэт цаасны ханш өсч, 9 үнэт цаасны ханш буурч, 9 үнэт цаасны ханш тогтмол байлаа. Зах зээлийн нийт үнэлгээ хоёр их наяд 377.3 тэрбум төгрөг болсон байна. Топ-20 индекс 23854.73 нэгж болсон нь өмнөх өдрөөс 971.02 нэгжээр буюу 4.24 хувиар өсчээ.
Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )