Өнөө цагт хүний яс чанар муудсан гээд л амтай болгон ярьдаг ч бусдад туслах сайхан сэтгэлтэй хүмүүс цөөрөөгүйг түмэн олондоо дуугаараа танил болсон гавьяат Ч.Бат-Эрдэнэ харууллаа. Өнгөрсөн намар залуу гавъяат маань нутгийн зүг хөлгийн жолоо залсан аж. Түүнийг Баянхонгор өнгөрч явтал замд нь онхолдсон “УАЗ-469” машины дэргэд хэдэн хүн зогсоод тусламж гуйжээ. Дуучин маань дор нь өөрийнхөө машинаар онхолдсон “УАЗ”-ийг татаж босгоод зогсохгүй “бензин аваарай” хэмээн нөгөө хэдэд 130 мянган төгрөг атгуулжээ. Тэр үеэр гараа хугалсан бяцхан хүүг авч Бууцагаан сумын эмнэлэгт гарыг нь шохойдуулж өгсөн гэнэ. Онхолдсон “УАЗ”-ийн жолооч нутагтаа ирсэн даруйдаа Ч.Бат-Эрдэнийн өгсөн 130 мянган төгрөгийг буцааж өгөх гэсэн боловч аваагүй гэнэ шүү.
Д.Жаргалсайхан Ziindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )