Ногоон намын Д.Энхбат МАН-ынханд үлгэр дуурайл боллоо

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 10

Оюуны намд Ногоон намаа нэгтгэж өөрөө даргаар сонгогдож аижсан Д.Энхбат гишүүн МАН-ын дарга нарт үлгэр дуурайл болохуйц мэдэгдэл хийлээ. Тэрээр ИЗН, МНН хоёр нэгдэж ИЗ-НН болж дээд шүүхэд бүртгүүлэхээр болсон тул түүнтэй зарга үүсгээд байгаа Ногоон намын бууриа сахигч гишүүд авч чадвал Ногоон нам нэрийг ашиглаж болно гэж тэр хэллээ.  Тэрээр би Ногоон намын нэрийг булаацалдахгүй, үзэл бодлоороо нэгдсэн 801 хүн нийлээд нам байгуулж болно шүү дээ. Надад тэр хүмүүстэй зарга хийх шаардлага байхгүй гэж мэдэгджээ. Ийнхүү МНН нэрийг хуучин гишүүд нь авбал МАХН нэрийг Н.Энхбаяраас булаацалдаж байгаа МАН-хан хүнд байдалд орох нь ээ. Эсвэл дээд шүүх МНН, МАХН хоёуланг нь өгөхөөс татгалзаж, хоёр дайсантай болох өөр нэг гарц харагдаж байна. Хэрхэхийг хэн шийддэг бол доо.
Д.Билгүүн. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top