ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААНЫ ЖУРАМД ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 04



 

Монголын хөрөнгийн бирж (МХБ)-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2011 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 09 тоот тогтоолоор “Үнэт цаасны арилжааны журам”-д нэмэлт өөрчлөлтүүд орууллаа.
Бүртгэлтэй үнэт цаасны арилжааг 2 буюу түүнээс дээш тооны самбарт хуваан тусад нь явуулах, тухайн самбаруудын арилжааны цагийн хуваарь, самбарт орох үнэт цаасны шалгуур, самбар хооронд шилжүүлэх үндэслэл, хугацаа, программ хангамж, мэдээлэл боловсруулалт, түгээлт болон бусад холбогдох зохицуулалтыг МХБ-ийн Гүйцэтгэх захирал тогтоож байхаар журамд тусгав.  Мөн харилцагчаас авах шимтгэлийн хувь хэмжээ, нөхцлийг бууруулан тогтоосон байна. Тухайлбал 1 тэрбумаас дээш төгрөгийн үнийн дүнгээс 0,3 хувийн шимтгэл тооцон авч байсан бол шинэ журмаар 1 тэрбумаас 10 тэрбум хүртэл төгрөгийн үнийн дүнгээс 0,3 хувийн, 10 тэрбумаас 30 тэрбум хүртэл төгрөгийн үнийн дүнгээс 0,2 хувийн, 30 тэрбумаас дээш төгрөгийн үнийн дүнгээс 0,15 хувийн шимтгэл авахаар шийдвэрлэсэн байна. Мөн шимтгэлийн хувийг зөвхөн нэг хэлцлийн үнийн дүнгээс хамааруулан хөнгөлөлт тооцдог байсныг өөрчилж, тухайн харилцагчийн нэг өдрийн үнэт цаасны арилжаагаар хийсэн худалдах, худалдан авах хэлцлүүдийн үнийн нийлбэр дүнгээр тооцон, хөнгөлөлтөд хамруулахаар шийдвэрлэсэн байна.
Журмын өөрчлөлтийг 2011 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөнө.

Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top