МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ АРИЛЖААНЫ ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 01

 


2011 оны 03 дугаар сарын 28-наас 04 дүгээр сарын 01-ний хооронд МХБ дээр үнэт цаасны арилжааг 5 удаа явуулж, 52 ХК-ийн 10.9 сая ширхэг хувьцааг 8.1 тэрбум төгрөгөөр арилжлаа. Топ-20 индекс 24086.54 нэгжид хүрч, өмнөх долоо хоногоос 231.75 нэгжээр буюу 0.97 %-иар өсчээ.  Индексийн сагсад багтах Хөх ган /13.7%/, Адуунчулуун /13.3%/, Багануур /7.6%/, Шивээ овоо /6.7%/, Таван толгой /5.5%/, Баянгол ЗБ /5.5%/, БиДиСек /5.3%/, УИД /4.0%/, МЦХ /3.1%/, Дархан нэхий /2.3%/, Мах импекс /0.4%/  зэрэг компанийн үнэт цаасны ханш өссөн нь индексийн өсөлтөд нөлөөлсөн байна.

Зах зээлийн нийт үнэлгээ 105.8 тэрбум төгрөгөөр буюу 4.4% өсч, 2 их наяд 482.9 тэрбум төгрөг болсон байна.

Ханш нь хамгийн их өссөн үнэт цаасны тоонд Сөдөт /99.3%/, Бэрх уул /73.5%/, Ундарга өмнөговь /25.0%/ ханш нь хамгийн их буурсан үнэт цаасны тоонд Атар өргөө /15.2%/, Сүү /15.0%/, Гутал /13.8%/ зэрэг ХК-иудын үнэт цаас орж байна.

Нийт 52 үнэт цаас арилжигдсанаас 26 үнэт цаасны ханш өсч, 19 үнэт цаасны ханш буурч, 7 үнэт цаасны ханш тогтмол байлаа.

Тоо ширхгээр хамгийн олон ширхэг арилжигдсан үнэт цаасанд Бэрх уул /10.1 сая ширхэг/, Хөх ган /208.4 мянган  ширхэг/, Шарын гол /155.9 мянган ширхэг/ компанийн үнэт цаас орж байна.

Үнийн дүнгээр Бэрх уул /3.6 тэрбум төгрөг/, Шарын гол /3.6 тэрбум төгрөг/, Таван толгой /309.3 сая төгрөг/ компанийн үнэт цаас  арилжигдсан байна.

Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top