Хятад улс шинжлэх ухааны салбарын хөгжлийн түвшнээр ирэх хоёр жилийн хугацаанд буюу 2013 он гэхэд АНУ-ыг ардаа орхино.
Ийм дүгнэлтийг Британийн шинжлэх ухааны үндэсний академи буюу Хатан хааны нийгэмлэгээс гаргасан байна. Хятадууд дэлхийн шинжлэх ухаанд багагүй хувь нэмэр оруулсан бөгөөд луужин, хар дарь, цаас, хэвлэл зэргийг зохион бүтээсэн билээ. Тус улс одоо ч дэлхийн чухал нээлтүүдийг хийсээр байгаа. Судалгаагаар АНУ 1996 онд 292513 хуудас бүхий шинжлэх ухааны нээлт хийсэн бол Хятад улс 25474 хуудсыг хийсэн ажээ. Харин 2008 он гэхэд АНУ нийтдээ 316317 хуудсын багтаамж бүхий нээлт хийсэн болсон бол Хятадынх 7 дахин нэмэгдэн 184080 хуудас болсон байна.
Өмнөх судалгааны дүгнэлтээр, Хятадын шинжлэх ухааны салбар АНУ-ыг 2020 он гэхэд ардаа орхино гэж тооцоолж байжээ. Гэвч энэ удаагийн судалгаагаар Хятад улс Их Британийг ардаа орхин шинжлэх ухааны салбарын тэргүүлэгч АНУ-ын дараа орсон байна. Улс орнуудын шинжлэх ухааны хөгжлийг харуулсан судалгааг 1996 оноос хойш жил бүр эмхэтгэн гаргадаг болсон ажээ.
Хятад улс 1999 оноос хойш шинжлэх ухааны салбарт зарцуулах хөрөнгөө жил тутам 20 хувиар нэмэгдүүлсээр, одоо тус улс 100 тэрбум долларыг зарцуулах болсон байна. 2006 онд Хятадын их сургуулиудийг 1. 5 сая оюутан шинжлэх ухаан, инженерийн мэргэжлээр төгсчээ
Slava
Сэтгэгдэл ( 0 )