Шинж тэмдгээрээ ДОХ-той төстэй эл өвчнийг ДОХ-оос ч аюултай гэж дэлхийн эрүүл мэндийн салбарынхан дүгнэж байна. Одоогоор хэн бэ гэдэг нь тодорхойгүй эл өвчнөөр Бээжин, Шанхай хот, Жезян, Гуандун, Зянсу, Хунань зэрэг мужуудад хэдэн мянган хүн өвчлөөд байна. Мөн Хонконг, Сингапурт ч бүртгэгдэж амжээ. Энэ өвчин ДОХ-ын нэгэн адил цус, бэлгийн замаар дамждагаас гадна хамгийн аюултай нь шүлсээр халдварладаг юм байна. Хүн төрөлхтний бэлгийн замбараагүй амьдралыг хязгаарлах гэж бурхан ДОХ-ын вирусыг илгээсэн гэх онигоорхуу юм бий. Гэтэл түүнийг нь бээлийгээр аргалчихаад байхаар нь үнсэлцэхийг хүртэл хориглох гээгүй баймаар. Тоглоом шоглоом болгож байгаа хэрэг биш, бид яах аргагүй хямгатай л байхгүй бол болохгүй цаг иржээ. Монгол хүмүүс эл шинэ өвчний хамгийн эрсдэлтэй бүс нутагт амьдарч байна. Тиймээс Хятад улсад ажил хэргийн болоод хувийн шугамаар явж байгаа хүмүүс хувийн соёлдоо гойд анхаарах шаардлагатай боллоо. Хятад хүнтэй ойрын зайнаас харилцах, бохир аяга халбаг хэрэглэх татгалзах, амны хаалт зүүх зэрэг урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах ёстойг эмч нар зөвлөж байна.
Шинж тэмдгээрээ ДОХ-тэй төстэй уг өвчинд одоогоор “Урвуу ДОХ” гэсэн нэр өгч, дэлхийн шилдэг лабораториудад шинжилгээ, судалгааны ажил хийгдэж байна. Хачирхалтай нь зарим эрдэмтэд “Энэ бол ДОХ-ын халдвар тусах вий гэсэн хүмүүсийн хэт болгоомжлолоос үүдсэн сэтгэцийн өвчин. Шинж тэмдэг нь сэтгэцээс хамааралтай болохыг харуулж байгаа тул сандарч тэвдэх хэрэггүй. Шинэ төрлийн өвчин биш” гэсэн мэдэгдэл гаргалаа. Хэт олон хүн амтай Хятад улс үймээн самуунаас болгоожилж бодлогоор ийм мессеж хаяж байхыг үгүйсгэх аргагүй. Гэвч өчигдөр оройны байдлаар уг өвчнөөр өвчлөгсдийн тоо хэдэн зуугаар нэмэгдсэн нь олон улсын мэргэжилтнүүдийн санааг зовоож байна.
Д.Билгүүн. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )