“Алтжин“-гийн Алтангийн нялх амраг, газрын наймаачин хэмээн олноо өргөмжлөгдсөн “МОН УРАН“-ы Б.Наранхүү сонгуульд нэр дэвших сурагтай. Газрын наймаа, банкны луйвар, хүүхний хэрэг гээд хамаг муу юманд нэр холбогдсон энэ нөхрөөр Монголын улс төр дутаатхаж. Сүүлийн үед улс төр, урлагийнханд баруун солгойгүй мөнгө цацаж, намайг дэмжинэ шүү гэж хэлдэг болсоно гэнэ. Энэ нь сонгуулийн тухай ярьж байгаа юм даг уу даа. Дуучин Отгонгэрэлд зүгээр л найман сая төгрөг өгч, гитарчин Өөжгийг компанийнхаа менежерээр ажиллуулан үнэтэй машин бэлэглэсэн, компанийнхаа шинэ жилийн баяр дээр “Ланд 200” сугалуулсан, нутгийнхаа наадмыг мөн “Ланд 200”-гаар байлсан гээд түүний бэлэг тоогоо алдлаа. Дүнжингаравыг гайгүй үнэ хүргэснийгээ ийнхүү цацаж буй бололтой. Олимпын аварга Э.Бадар-Ууган, Н.Түвшинбаяр хоёроор шоудаж орон нутгийн сонгуульд Налайхаас нэр дэвшин гарч ирсэнтэйгээ УИХ-ын суудлыг адилтган тооцож буй бололтой. Улс төрч байна гэдэг тэр тусмаа улс орны эрхэм түшээ байна гэдэг зүгээр нэг газрын наймаачны хийчихдэг ажил ч биш шүү, хө.
Б.Даваахүү. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )