Газар өмчлөлтэй холбоотой бүхнийг нэг дороос...

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 09

Газар өмчлөх эрхтэй холбоотой бүхий л асуудлаар УБЕГ-ын харъяа эд хөрөнгө, хуулийн этгээд, иргэний бүртгэл, Нийслэлийн иргэний бүртгэлийн газар болон бусад нэгж, тасаг өнөөдөр “нээлттэй хаалганы өдөр” зохиож байна. Уг нээлттэй хаалганы өдрөө  “Газар өмчлөх эрхийн бүртгэлийн өдөр” болгон төрөлжүүлэн зохиож байгаа тул иргэн та газраа өмчилж амжаагүй бол бүхий л төрлийн мэдээлэл, зөвлөгөө эндээс авч болох нь.  Мөн газар өмчлөх эрхээ улсын бүртгэлд бүртгүүлэх, гаргасан мэдүүлгийг хүлээн авах, бүртгэл хийж, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ олгох бүхий л үйлчилгээг нэг цэгээс хүргэх юм байна.

 

Д.Сэндэр Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top