МЗХ-ын их танхимд хайрын шүлгэн бороо асгарлаа

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 09


Монголын залуучуудын холбооны их танхимд уламжлал болгон зохион байгуулагддаг хайрын шүлгийн “Цагаан уул” яруу найргийн наадам цог золбоотой залуусын, цоглог хэмнэлтэй уран үгсийн чуулбараар амжилттай зохион байгуулагдлаа. Уг наадмыг МЗЭ-ийн шагналт яруу найрагч н. Баттөмөр, зохиолч орчуулагч Ж.Нэргүй, яруу найрагч Баттулга гээд цагтаа монголын яруу найрагт  үеийнхээ бүсгүйчүүдийг араасаа дагуулж явсан хайрын шүлгийн мастерууд шүүн явуулсан юм.  Энэхүү наадамд хэн нэгэнд хэлж амжаагүй нандин үгс болон  шинэхэн хайрын баланд умбаж яваа дурлалт залуучуудын зүрх сэтгэлийг хөдөлгөх тачаангуй, халуухан хайрын шүлгүүд уншигддагаараа онцлогтой.
Найргийн тэнгэрт од хиймортой яваа залуу яруу найрагч н.Өсөхболд энэ удаагийн  наадмын бэлгэдэл “Цагаан уул” цэцгэн цомыг мөнгөн шагналын хамт хүртсэн бол удаах байруудыг залуу яруу найрагч н.Баяраа, н.Улам-Оргих, н.Дарханхөвсгөл  нар хүртэж хайрын шүлгийн тэнгэр доор Янжинлхамын өмнө бөхийн ёсоллоо.

Д. Мөнхзул Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top