Дүнжингарав орчин цагийн “Далан худалчийн” үлгэр болжээ

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 10

Дундговь аймгийн толгой баячуудын нэг “Мон-Уран” компаны захирал Б.Наранхүү олон улсын жишигт нийцсэн “Дүнжингарав” худалдааны төвийг барьж байна гэж өглөө оройгүй рекламдаад байсан ч сүүлийн үед таг боллоо.  Хаа газрын наадмын ивээн тэтгэгчээр л  Дүнжингаравын нэр хааяа нэг дуулдах болж.   Бүтэн хоёр гурван жилийн турш рекламдсан хэрнээ Японы цунамид өртсөн хэдэн байшин шиг харагдах болсон “Дүнжингарав” худалдааны төвийг түрээслэхээр мөнгөө төлсөн түрээслэгчид “Бухын доодох харж үнэг турж үхдэгийн үлгэр” боллоо хэмээн аргаа барж байна. Харин Б. Наранхүү юу ч болоогүй юм шиг энд тэндэхийн наадам автомашинаар ивээн тэтгэж, нутгийнхаа дуучин бүсгүйд хэдэн саяар нь мөнгө хаясан шиг бардаж яваагийн учир юу вэ? Наранхүү боссыг ийнхүү үүлэн дээгүүр хөвж явах зуур Дүнжингарав худалдааны төвд мөнгөө төлсөн хүмүүс шүүхэд зарга мэдүүлэхээр зэхэж сууна. Түрээслэгчидийнхээ мөнгийг өгөх, худалдааны төвөө чанартай хурдан барихад хоёрт анхаарлаа тавихгүй бол Наранхүү босс нэг л өдөр аавын хаалга татахвий ээ.

Ө.Яруу Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top