Хамгийн тэнэг амьтан

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 09

Театрт болсон явдал

-       Тэр урд эгнээнд нэг нь сандал дээр гараад бөгсөө гаргаад тонгойчихсон байна уу даа?

-       Үгүй ээ хоёр халзан нөхөр юм ярьж байна ш дээ

------------------------

Хамгийн тэнэг амьтан?

-       Үхэр

-       Яагаад?

-       Өөрөө ус уугаад хүмүүст сүү өгдөг.

------------------------

Цэрэг

-       Нөхөр хошуучаа телевизер үзэж болох уу?

-       Болно, гэхдээ битгий асаагаарай

------------------------

Хоёр хоригдол ярьж байна гэнэ.

-       Чи яагаад шоронд орсон юм бэ?

-       Авилга аваад

-       Тэгээд яагаад хурдан гарах гэж байгаа юм бэ?

-       Авилга өгөөд

-----------------------

Нэгэн залуу нэг бүсгүйд дурлачихаж гэнэ.

Нэрийг нь ч мэдэхгүй болохоороо Хөөрхөн гээд нэрлэчихэж.

Нэг өдөр гэрийг нь мэдэж аваад их гоёж, гангалаад

Хөөрхөнөөгийнд очтол аав нь хаалгаа тайлжээ.

Залуу сандарч Хөөрхөн байна уу?  rэж асуухад

аав нь хөөрхөн байна гээд хаалгаа хаажээ.

------------------------

Хос хоёр юм яриад сууж байна гэнэ. Эмэгтэй эрхлэнгүй:

- Чи үнэхээр надгүй байж чадахгүй юм бол намайг үхэхээр яах вэ? гэхэд, залуу:

- Тэгвэл би ухаангүй болно шүү.

- Тэгээд чи өөр хүнтэй хэзээ ч суухгүй биздээ гэж эмэгтэй хэлэхэд,

- Залуу: Арай ч тэгтлээ ухаангүй болохгүй ээ гэжээ.

-----------------------

Хоёр хорт могой явж байгаад нэг нь нөгөөгөөсөө асууж гэнэ.

 – Би хортой могой юу, хоргүй могой юу?

– Хортой ш дээ

 –За баларсан. Сая нэг согтуу юм толгой дээр гишгээд хэл хазуулчихлаа

-----------------------

Замын цагдаа нэг жолоочийг зогсоож бичиг баримтыг нь

шалгах зуур нилээд тэвдсэн жолооч:

- Та жаахан түргэлэхгүй юу?. Миний араас танайхан хөөж байгаа юмсан.

-----------------------

Замын цагдаа аав нь замын цагдаа хүүгээ сэрээнэ.

- Хүү минь босоорой. Ажилдаа гар

- Хэд болж байна вэ?

- Зургаа хагас

- Эрт байна ш дээ

- Юу эрт гэж. Цаадуул чинь 30 минут үнэгүй явлаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top