“Сэтгэшгүй” эмнэлгийн захирал “Ховсчин” Хүрэлбаатар Монгол эр хүн хоёр болон түүнээс дээш эхнэртэй байх тухай хууль баталъя гэж улиг болтол ярьсан. Сүүлдээ түүнийг телевизээр гарахыг харсан хүмүүс “Өө, хоёр эхнэрээ л ярьж байна” гэдэг болчихсон байж билээ. Түүний саналыг ард түмэн хүлээж аваагүй бол хэд хэдэн эмэгтэйг тэжээх хөрөнгө чинээтэй, албан ёсны хэд хэдэн эхнэртэй олон эрчүүд Хүрэлбаатарыг нууцхан дэмжиж байсан нь нууц биш. Гэвч жендерийн асуудал хурцаар тавигдаж байгаа орчин цагийн Монголын нийгэмд энэ асуудал дэмжигдэхгүй нь нэгэнт тодорхой юм. Харин хуультай, хуульгүй хэд хэдэн эхнэр тэжээгээд тэдэн дундаа тэлээ хурга шиг явдаг эрхмүүдийн нэг бол “Буян”-гийн Жагаа гэж эх сурвалж хэлж байна. Ажилчдадаа хахир хатуу зан гаргадгаараа алдартай, олон түмэнд эрс шулуухан үгээрээ танигдсан мань эрийн идэж уусан нь хаагуураа ордог юм гэмээр туранхай байдаг нь дөрвөн эхнэрийн дунд гүйдэгтэй холбоотой гэх. Мань хүн наанаа улс орны хөгжил, хууль тогтоомж ярьдаг ч цаагуураа гэр бүлийн хуулийг уландаа гишгэж хүүхнүүдийг бол ёстой л сальфетка шиг хэрэглэдэг эр ажээ. Түүнд Чингис хааныхаар бол Бөртэ, Хулан, Есүй, Есүгэн хатнууд бүгд бий. Анхны эхнэр Энхтогтох, дараагийн эхнэр Сэлэнгэ, гурав дахь нь Өнөрөө, дөрөв дэх эхнэрийг нь Эрдэнэцэцэг гэдэг аж. Жагаагийн амьдралыг сайн мэддэг нөхдүүд “Манай Жагаа бол дөрвийн дөрвөн эхнэрийг түүртэлгүй тэжээж чадах буян, нүнжигтэй жинхэнэ эр хүн. Чадаж байгаа юманд арга байхгүй гэж ” бахархдаг гэнэ шүү. Нэгэн цагт сайдын сэнтийд залран хууль батлалцаж явсан БНН- ын дарга Базарсадын Жаргалсайхан МУ-ын гэр бүлийн хуулийг ноцтойгоор зөрчиж, эмэгтэй хүний зарим эрхийг уландаа гишгэсэн ширүүн гар юмаа даа.
Я.Яруу. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )