Бүртгүүлээгүй бол элсэлтийн ерөнхий шалгалтанд оруулахгүй

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 11

Дунд сургууль төгсөгчдийн хамгийн том “даваа” Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл үргэлжилсээр байна. Одоогийн байдлаар шалгуулагчдын 65 хувь нь бүртгэлд хамрагдаад байгаа бөгөөд орон нутгийн сурагчид цаг хугацаандаа идэвхитэй бүртгүүж байгаа талаар Боловсролын үнэлгээний төвийн мэргэжилтнүүд ярьж байна. Тэд нийслэлийн ерөнхий боловсролын сургууль төгсөгчид бүртгэлдээ хойрго хандаж байгааг онцлоод заасан хугацаанд бүртгүүлээгүй төгсөгчдийг Элсэлтийн ерөнхий шалгалтанд оруулахгүй болохыг албан ёсоор мэдэгдлээ. Түүнчлэн Элсэлтийн ерөнхий шалгалттай холбоотой мэдээллийг www.eec.mn гэсэн цахим хуудаснаас авч болох ба өмнөх оны төгсөгчид энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалтанд орохоор шийдсэн бол харьяа аймаг, орон нутгийн Боловсрол, соёлын газрын БҮТ-ийн холбогдох мэргэжилтэнтэй уулзахыг зөвлөж байна. Нэмж хэлэхэд онлайнаар бүртгүүлсэн шалгуулагчид бүртгэл дуусахаас өмнө сонгосон хичээлээ нэмэх боломжтой болсныг сануулъя. Хотынхныг эс тооцвол хөдөөгийнхөнд тодорхой хэмжээгээр зардал чирэгдэл учруулан байж болдог Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл энэ сарын 22-ы 18 цагт албан ёсоор дуусна.
Б. Даваахүү. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top