“Эрэл”-ийн босс Н.Энхбаяртай хүч хавсарна

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 12

“Эх орон” намын дарга, “Эрэл”-ийн вант улсын эзэн Б.Эрдэнэбат улс төрөөс дайжаад нэлээдгүй хугацаа өнгөрлөө. 2008 оны сонгуулиас хойш сураг тасарсан “Эрэл”-ийн боссыг улс төрөөс түр “тайм аут” хийж, бизнесээ урагшлуулж байгаа гэж ойрын хүрээнийх нь хүмүүс ярьж байна. Алтан ухаж ойгүй баяжаад нам байгуулж цөм шатсан Эрдэнэбат энэ удаад улс төрөөс урьтаж бизнес нь түүнийг аварна гэдгийг ойлгов бололтой. Гэхдээ түүний тархинд нам, улс төр гэдэг үгс мөн ч гүнзгий суусны илрэл болж, “Эрэл”-ийн нам хөдөлгөөнд орж эхэллээ.
2004 онд АН-тай хамтарч “Эх орон - Ардчилал” эвсэл байгуулан сонгуульд өрсөлдөж, УИХ-д дангаараа 7, эвслээрээ 35 суудал авч, гурван сайд төрүүлж байсан “Эх орон” нам энэ удаад Н.Энхбаяртай хүч хавсрахаар тохирсон сурагтай. Гурван жил амарсан түүнийг гайгүй юм хуримтлуулсан гэж бизнесийнхэн дүгнэж байна. Ийнхүү МАН-ын дайсан, МАХН-ын тойрон хүрээлэгчдийн тоо өдөр ирэх тусам өссөөр байна.
Б.Болор. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top