Улс төрийн амьд үхдэлүүд гэж энэ дээ

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 11

    Улс төрч хүн бол ард түмний төлөөлөл, тэдний дуу хоолой байх ёстой. Тийм ч учраас зөв үзэл бодолтой байхын зэрэгцээ тод сайхан ярьдаг, аливаад идэвхтэй оролцдог байх нь чухал. Улс төрч хүний хамгийн сайн хийх ёстой ажил илтгэл, мэдэгдэл буюу товчхондоо ярих. Улс төрийн тогоонд янз бүрийн үзэл бодолтой, ажил мэргэжилтэй хүмүүс нэгддэг. Тэд нийгмийн олон талын ашиг сонирхлыг хангах үүднээс парламентад, хэвлэл мэдээлэл, сонгогчдын уулзалт гээд боломж олдсон газар болгонд өөрийн төлөөлж буй тэр хэсгийн дуу хоолой нь болж явах учиртай. Гэтэл өнгөрөгч намрын УИХ-ын чуулган дээр ганц ч удаа үг хэлээгүй, тэг минут ярьсан гишүүд байх юм. Эдгээр хэлгүй гишүүд бол Кёкүшюзан Батбаяр, Хан-Уулын Д.Загджав, Монгол шуудангийн Р.Зоригт, Молекул Батж.Батбаяр, Монгол росцветметийн Х.Бадамсүрэн нар багтжээ.  Баян-Өлгийн гурван казак гишүүн нэг удаа үг хэлсэн үзүүлэлтээр тэдний дээр гарсан байна. Урьд нь УИХ-д сонгогдож байсан Жекей гишүүн нэг удаа үг хэлэхдээ 4 минут зарцуулсан бол Бадельхан гэгч хасаг эр ердөө хоёрхон минут л хаваажид гэж үзсэн байх юм.  Эднийг хэн нь хэн бэ гэдгийг ард түмэн мэдэх учраас илүү тодорхойлолт хиймээргүй байна. Одоо энэ хэлгүйчүүдийг таниад ч хэрэггүй. Барууны сэтгүүл зүйд эднийг “Улс төрийн амьд үхдэлүүд” гэж нэрлэдэг юм. Тэрүүгээр нь ойлгож, нэрлэх нь зөв. Тэгээд харин дахиж битгий сонго. Ийм хүмүүстэй юу ярих юм бэ, тийм биз дээ.
    Р.Зоригт. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top