Ойрын үед цаг агаар дулаан байна

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 11

       Өнөөдөр ихэнх нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи баруунаас 5-10 метр секунд, Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын сав газар, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 5-10 градус, говийн бүс нутаг 16-21 градус, бусад нутгаар 13-18 градус дулаан байна. Улаанбаатар хотод хур тунадас орохгүй. Салхи баруунаас 4-9 метр секунд. 14-16 градус дулаан байна.
         Төлөв: 16-ны өдрийг хүртэл байдлаар, 14-нд зүүн зүгийн нутгаар, 15-нд Хангайн уулархаг нутгаар бага зэргийн хур тунадас орно. Салхи 15-нд зүүн зүгийн нутгаар 12-14 метр секунд хүрч ширүүснэ. Их нууруудын болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, Говийн бүс нутаг болон Орхон-Сэлэнгийн сав, Дорнод, Монголын тал нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 17-22 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 14-19 градус дулаан байн гэж Цаг уурын хүрээлэнгээс мэдээллээ.
    Д.Билгүүн. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top