Домогт Jethro Tull хамтлаг 13-нд Москвад тоглоно

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 11

Британийн рок-групп Jethro Tull тоглолтоо "Крокус Сити Холл"-ын концертийн зааланд хийнэ. Хамтлаг нь 1968 онд Блэкпулд лидер Ян Андерсон удирдалаган дор байгуулагдсан билээ. Хөгжмөөсөө гадна байгаль орчноо хамгаалах сайн санааны үйлсээрээ дэлхий дахин алдаршсан бэнд юм. Саяхан Андерсон өөрийн сайтаараа дамжуулан америкийн рок-групп The Eagles нь өөрсдийнх нь бүтээлээс хуулбарлан Hotel California хитээ бүтээсэн талаар мэдээлж байсан. Үнэхээр ч түүний зохиосон We Used to Know дуу нь Hotel California-тай тун төстэй аж. Угтаа бол английн хамтлаг уг дуугаа аль эрт бүтээгээд байсан юм.

Р.Слава

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top