Сэтгүүлч Листьевийг хөнөөсөн Оросын зартай рецедивийг баривчилжээ

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 12

Украинд Оросын эрүүгийн гэмт хэргийн ертөнцийн “акул” Василий Владыковскийг баривчилжээ. Тэр Владимир Барсуковын (Кумарин) удирддаг Тамбовын гэмт хэргийн бүлэглэлд хамрагддаг юм. Гэмт этгээдийг хэд хэдэн томоохон эрүүгийн хэрэгт холбоотой хэмээн сэжиглэж байсан юм.

Түүнийг Украины Львовын Трускавц хотод "Шкода" машинтай явж байхад нь цагдаагийнхан саатуулжээ. Хэрэг явдал өнгөрсөн сарын 24-нд болсон ч мэдээллийг хүчнийхэн дөнгөж өнөөдөр л өгсөн байна. 

Владыковский орон нутгийн цагдаагийнхан өөрийг нь хараад шууд танисанд ихэд гайхаж байжээ. Одоогоос найман жилийн өмнө Санкт-Петербургийн хууль хяналтынханы гаргасан баривчлах тушаал ийнхүү хэрэгжжээ. Түүнийг нэгжихэд өөр өөр нэр бүхий паспортууд, 37.000 евро, 65.000 грин мөн 80.000 ам.доллар, 1000 рубль илэрчээ.

“Вася Брянский” нэрээрээ зартай Владыковскийг Думын гишүүн Галина Старовойтова болон сэтгүүлч Влад Листьевийн хэрэгт холбоотой хэмээн эрэн сурвалжилж байсан юм. Листьевийн аллагад түүнийг даалгавар өгсөн мөн өнөөг хүртэл нэр нь тодроогүй байгаа захиалагчаас захиалга авсан гэх хэрэгт буруутгана.  

Владислав Листьев нь 1995.03.01-ний өдөр Москва дахь байрныхаа орцонд бусдын гарт амь насаа алдсан юм. Захиалагчдын тухайд гэвэл Оросын нэртэй баян эр Борис Березовский болон Александр Коржаков нарыг сэжиглэсээр өнөөг хүрсэн билээ.

Р.Слава zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top