Онигоо: Сүхбаатарын талбай манай аавынх

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 12

Даргын томилсон “нарийн” хамгийн багадаа “Суу, Бос, Хэвт” гэдэг командуудыг мэддэг байх ёстой.

------------------------------

 

Даргын туслах хүүхнүүд даргыгаа муулан ярина.

1 дэх нь: -Би дургүй хүрээд ширээнийх нь нүдэнд бэх асгачихсан

2 дахь нь: -Би дургүй хүрээд ширээнийх нь нүдэнд байсан гондонуудыг зүүгээр цоо хатгачихсан

3 дахь нь ухаан алдан унав.

--------------------------------

 

Төрийн хүндэтгэлийн концерт. Төрийн тэргүүнүүд суудлаа эзэлж байна. Хамгаалагч нар сандал суудал бүрийг шалгана. Тэгтэл концертын найруулагч нэгэн сэжигтэй хайрцаг барин тайз руу явав. Хамгаалагч нар түүн дээр очив.

-Наад хайрцагтай юм чинь юу юм?

-Манайх захиалгаар хийлгэсэн ярьдаг хэмнэл заагч байгаа юм.

-Ажиллуулж үзүүл.

Найруулагч нэг кноп дарахад хайрцагнаас “Нэг, хоёр гурав дөрөв” хэмээх дуу гарав.

-За болно. Наадахаа аваад яв!

Дараа нь нэг хамгаалагч нөгөөдөө ярьж байна:

-Би тэр хайрцгийг “Дөрөв гурав хоёр нэг …” гэж тоолчихвий л гэж үхтлээ айсан шүү.

---------------------------------------------

 

Даргын туслахыг өглөө ажилдаа ирэхэд даргын өрөөнөөс диваныг нь гаргаж байв. Туслах дарга дээр гүйн орлоо.

-Яаж байгаа юм, намайг ажлаас халж байгаа юм уу???

------------------------------------

 

Нэгэн жижиг ТҮЦ-ний эзэн өдөржин ямар ч гүйлгээгүй тул хаахаар бэлтгэж байв. Тэгтэл нэг эр гүйж ирээд 100 төгрөг шидчихээд 10 төгрегний чүдэнз аван хариултаа ч авалгүй бас л гүйн одов.

Орой ТҮЦ-ний эзний эхнэр:

-За өнөөдөр гүйлгээ хэр байв?

-Гүйлгээ маш муу, харин орлого маш сайн байлаа!

-----------------------------------

 

Баарны үйлчлэгч, пиво ууж буй 2 эр дээр ирэв.

-Та хоёр стриптиз захиалах уу? -Үгүй үгүй, бид хоёр пивоноос өөр юм уудаггүй.

---------------------------------

 

Хэрмэн хашаан дотор хоёр хүүхэд тоглож байснаа маргав:

-Манай аав танайхаас баян!

-Үгүй манай аав баян!

-Манай аав Сүхбаатарын талбайг ч худалдаад авчих мөнгөтэй юм чинь!

-Тэгвэл би аавдаа битгий зараарай гээд хэлчих юм чинь!

Slava

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top