Гадуур битгий тэнээд бай гээд хөл муудчихсан

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 12

    Төрийн гурван удаагийн шагнал хүртсэн цорын ганц хүн бол Ардын уран зохиолч, академич Цэндийн Дамдинсүрэн билээ. Шинжлэх ухааны академид болсон нэгэн хуралд ирээд тэрбээр хойгуур суух гэж зүтгэжээ. Эрдэмтэн шавь нар нь:
    -Багш урдуур суу. Хойгуур суувал та дуулахгүй байж магадгүй гэсэнд Дамдинсүрэн гуай:
    -Яршиг, гадуур битгий тэнээд бай гээд хөл муудчихсан, ном битгий шагайгаад бай гээд нүд бас муудсан. Хов битгий сонсоод бай гээд чих муудсан. Одоо энэ муу бөглөрсөн чих балай юм сонсоод дэмий юм бурж хэрэг төвөгт орчихвол яах юм гэсэн гэдэг.
    “Хувийн мөрдөгч” сониноос. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top