Л.Гүндалай гишүүн хүргэн хайж байна

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 12

Залуудаа эрчүүд бүхэн л сайхан охидын араас харц хаяж заримдаа шүлсээ асгаруулаад хоцордог байсан байж таарна, хэн ч маргахгүй. Гэтэл монгол төрийн түшээдийн дотор айлын охидыг байтугай, хөвгүүдийг харж явдаг эрхмүүд олон байдаг аж. Б.Бат-Эрдэнэ, Л.Гүндалай гишүүнээс эхлээд дан охидтой эрхмүүд цөөн биш. Раш гишүүн гэхэд хоёр, Бат-Эрдэнэ, Гүндалай гишүүд гурав, гурван охидтой гэдэг. Гэтэл Л.Гүндалай гишүүн “Хайрлаж яваарай” гэдэг номоо бичиж зохиолч болсноосоо хойш айлын хөвгүүдийг ажиглаж явдаг дон тусчихсан гэнэ. Яахаараа хөвгүүд харж явдаг болов гэж лавлавал 50 хүрээгүй эрхэм гишүүн:
    -Би чинь гурван охинтой эцэг хүн шүү дээ гэсэн байна. Охиддоо хайртай аавын санаа ч мөн шүү.
 “Хувийн мөрдөгч” сониноос. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top