“Гэртээ” хооллодоггүй гишүүн

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 12

    1990 оны Улсын бага хурлаас эхлээд л Монголын казахуудын төлөөлөл парламентад байнга сонгогдсон. Тээврийн яамны сайд асан Р.Сандалхаан, хилийн цэргийн генерал Х.Жекей нар гэхэд хоёр удаа төр түшилцсэн эрхмүүд. Цаана нь А.Болат, Т.Султаан гээд нэмэгдэнэ. Одоогийн УИХ-д Х.Баделхаан, А.Тлейхаан, Х.Жекей гурав сууж буй. Монголын төрд сайдын сэнтийд заларсан Барилгын сайд О.Тлейхаан, Геологийн сайд А.Мавлет, Тээврийн Сандалхаан төрийн ордны гуанзанд УИХ-ын шинэ гишүүн, нутгийн дүү Х.Баделхаантай тааралджээ. Уулзаагүй удсан улс хоол цай болоо биз. Гэтэл саарал ордны гуанзны хоолыг насаараа идсэн Сандалхаанд тэр өдрийн хоол цай таалагдсангүй бололтой.
    -Баделхаан минь, чи ийм хоолтой газарт дөрвөн жил суухаасаа залхахгүй байна уу гэж асуухад:
    -Би бараг энд хооллодоггүй болохоор юундаа залхах вэ гэсэн гэнэ.
    “Хувийн мөрдөгч” сониноос. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top