Бөгсөө цэврүүттэл суусан экс гишүүн зандруулсан нь

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 12

    УИХ-ын гишүүнээр гурван удаа сонгогдсон доктор Н.Тогтохыг төрөл садангийн өндөр ах экс “ерөнхийлөгч” Жамсрангийн Самбуу шигээ Монгол төрийн эзэн болно гэж найдаж байсан нутгийнх нь өвгөн нэгэнтээ таараад ийн асуужээ:
    -Та яагаад дөрөв дэх удаагаа сонгогдсонгүй вэ?
    -Ах минь ойлго, би 12 жил Их хуралд бөгсөө цэврүүттэл сууж, ходоодоо харлатал чихэртэй хар цай ууж, самганаа танихгүй болтол явж ханалаа. Одоо хватит, гэртээ нэг эзэн шиг суугаад хөлөө амраах минь гэхийг сонсоод,
    -Зайлуул даа, Самбуу дарга төр, эхнэр хоёроо үрчилж тэжээсэн олон хүүхэдтэйгээ марталгүй яваад болсон юм. Гэтэл чи цай, өгзөг, эхнэр гурваа л боддог моньд байсан юм шив дээ гэж хатуурхсан гэдэг.

    “Хувийн мөрдөгч” сониноос. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top