Увсыг Ц.Нямдорж, Сүхбаатарыг Ч.Улаан 50 саяар “худалдаж авах нь”

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 12

    Ардын нам бүх аймгийн намын дарга нараа солихоор бэлтгэж байна. Энэ нь Н.Энхбаярын тавьсан дарга нарыг зайлуулах У.Хүрэлсүхийн төлөвлөгөө гэнэ. Шинэ журмаар аймгийн намын дарга нь заавал уг аймагт байнга амьдардаг байх шаардлагагүй бөгөөд намын даргад өрсөлдөхдөө намын хорооныхоо дансанд 50 сая төгрөг хийсэн байх ёстой юм гэнэ. УИХ-ын гишүүд аймгуудын МАН-ыг тэргүүлэхийн тулд уг найрааг хийсэн гэцгээж байна. Д.Лүндээжанцан Өвөрхангайн, Ч.Улаан Сүхбаатарын, Ц.Нямдорж Увсын, Б.Бат-Эрдэнэ Хэнтийн гэхчилэн МАН-ын хорооны дарга нар болцгоох юм байх. Харин Улаанбаатарын МАН-ын даргад маш олон хүн үзэлцэх нь тодорхой.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top