УИХ-д хоёр удаа сонгогдохдоо хоёуланд нь яамны сайдын суудалд заларсан Лу.Болдыг суусан газраасаа шороо атгаж, атгасан шороогоо алт болгодог аз, заль хоёр нь нэгэн зэрэг гийсэн эр гэлцдэг. Монголын топ баячуудын нэг тэрээр 700 саяар нэр бүхий хоёр гишүүнээс жуулчны бааз худалдаж авсан хэл ярианд өртөөд байгаа. Лу.Болд бол энэ зэргийн бага мөнгөөр оролддог жижиг гар биш. Тэр Төрийн өмчийн Сэргээн босголт банкийг өөрийнхөө хувийн Голомт банкинд нийлүүлдэг том гар билээ. Тэгэхээр тэр хоёр гишүүний тэнгэрт хадсан үнэтэй, амралтын газрын "зи" бол нөгөө хоёрын гуйлт байж таарна. Харин сүүлийн үед БХ-ын сайд маань нисдэг тэрэг голдуу хөлөглөдөг болоод байна гэнэ. Эрхэм сайдын "онгоц" хөлөглөсөн ямбаны төлбөрийг яамны хөрөнгөөс гаргаж байгаа дамжиггүй. Танд ямар тансаг амьдрал дутав л гэж, хэдэн цэргийнхээ төсвийн мөнгөөр ингэж дургих хэрэг байна уу даа.
Д.Билгүүн. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )