4-р сарын 10 нд Дархан-Уул аймгийн төвд Тариаланчдын улсын зөвлөлгөөн болж энэ оны тариалалтыг хэзээнээс эхлэх тухай ярилцлаа. Энэ жил улсын хэмжээнд 281.2 мянган га-д үр тариа түүнээс 276.5 мянган га-д улаан буудай тариална. Улсынхаа хэрэгцээт буудай болон төмсний хэрэгцээг 100 хувь, бусад хүнсний ногооны 60 хувийг хангана гэсэн урьдчилсан тооцоогоор зорилт тавиад байгаа юм байна. Тариаланчид долдугаар сард ихэнх нутгаар, найм, ес дүгээр сард төв, говийн болон зүүн зүгийн нутгаар олон жилийн дунджаас 1-1.5 градус дулаан байх мэдээг харгалзан улаан буудайн тариалалтыг тавдугаар сарын 10-20- нд, үрийн тариалалтыг тав дугаар сарын 15-18-ны хооронд хийхээр тогтлоо.
Д.Сэндэр Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )