Богд ууланд гарсан түймэр бүрэн унтраагүй байна

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 12

Богд ууланд гарсан ойн түймрийг онцгой байдлын албан хаагчид 04 дүгээр сарын 10-ны өдрийн 22.00 цагийн үед цурманд оруулсан талаар бид урьд нь мэдээлсэн. 
Уулын оройн хэсэгт гарсан уг түймэр нийт 3.5 га талбайг хамарсан бөгөөд эхний өдөр 159 хүн, 16 автомашинтайгаар ажиллаж байсан бол өнөөдөр ОБЕГ-ын Аврах тусгай анги, Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах салбар,  Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтэс,  Богд-Хан уулын хамгаалалтын захиргааны нийт 109 албан хаагч, 11 автомашинтайгаар бүрэн унтраахаар ажиллаж байна.
Ойн түймэр гарсан газар нь нарс, хуш мод зонхилсон аж. Уулын орой хэсэгт гарсан гал түймрийг унтраахад явганаар очих боломжгүй, хугацаа их шаардагдах учраас Зэвсэгт хүчний жанжин штабын нисдэг тэргийг дайчилсан байна.
Д.Билгүүн. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top