Экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр: 2008 оны 7-р сарын 1-ний өдөр онц байдал зарлуулахад хүргэсэн хүн бол Ерөнхий сайд асан С.Баяр. Тэрээр намайг дахин дахин шаардсанаас болж тогтоосон онц байдлын үеэр 5 хүний амь нас үрэгдсэнд би буруугүй гэх утгатай ярилцлага TV-9 телевизэд өгч олон түмнийг гайхшируулан, уг хэргийг дахин сөхсөнөөс хойш нийгэм тэр чигээрээ С.Баяр даргын хариултыг хүлээсэн гэхэд болно. Хэдхэн хоногийн өмнө эх орондоо ирсэн УИХ-ын гишүүн С.Баяр Прокурорын дэргэдэх Мөрдөн Байцаах албанд мэдүүлэг өгөх хүсэлтээ гаргажээ. Тус албаны дарга Б.Галдаа түүний хүсэлтийг хүлээн авсан байна. Экс Ерөнхийлөгчийн шидсэн чулуунд С.Баярын ямар мэдүүлэг өгөх нь ард түмэнд сонин байна.
Д.Сэндэр Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )