Арабын ертөнцөд Монгол хүн хулгайч нэрээр танигдаж эхэллээ

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 12

                Харийг зорьж ажиллахыг хүссэн Монголчуудын цуваа Арабын орнуудыг чиглээд байна. Харин тэнд очсон залуус маань ажил хийх биш, хулгай дээрмээр амь зогоож байгаа нь харамсалтай. Баян тансгийн туйл болсон Арабын Эмиратад одоогоор хоёр Монгол залуу хулгайн хэргээр хоригдож шалгагдаж байна.  Эмират улсын дэлгүүрүүдэд өөртөө үйлчлэх тогтолцоо илүүтэй тогтсон байдаг нь манай залуусын хулгай хийх зоригийг нь хөвчилж өгдөг бололтой юм. Худалдагчгүй дэлгүүрээс хулгай хийж яваад баригдсан Монгол залуугийн хэрэг шалгагдаж дуусаагүй байтал бас нэг Э гэгч Монголын улсын иргэн 3-р сарын 17-нд Дубай хотод хулгай хийн зугтаж яваад машинд дайруулан эмнэлэгт хүргэгджээ. Эл явдалд эгдүүцсэн Арабын гадаад харилцааны албан тушаалтнуудаас манай улсаас Кувейт улсад суух элчинд мэдээлэл явуулж эхэлсэн байна. Мэдээлэл явуулна гэдэг нь танай иргэд ингээд байна, цаашид байдал сайжрахгүй бол Арабад монголчуудыг алхуулахгүй шүү гэсэн дохио байж таарна. Монгол залуус минь дээ, сайхан эх орныхоо гайхам баялгаас зугтаж, харьд очиж хар нүхэнд хоригдох тийм гоё байна гэж үү.

                Д.Билгүүн. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top