4-р сарын 11-нд МАН-ын бүлгийн ээлжит хуралдаан болж ЗГ-ын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон хэрэгжилт, 2010 оны эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийн тогтоолын төслийг хэлэлцлээ. Үйл ажиллагааны хэрэгжилтийг 61 хувьтай гэж ЗГ-ын зүгээс дүгнэсэн байна. Энэ талаар МАН-ын бүлгийн дарга Д.Лүндээжанцан: Манай намын бүлэгт хөтөлбөрийн хэрэгжилтэнд дүн шинжилгээ хийх ажлын хэсэг байгуулагдсан. Өнгөрсөн жилүүдэд санхүү, эдийн засгийн хямрал тохиолдсон, хууль эрхзүйн орчинд хүлээгдэж байгаа олон зүйл байна. Ажлын байр бий болгох, хөдөлмөр эрхлэхтэй холбоотой асуудал хамгийн их анхаарал татаж байна. Бодит эдийн засаг, үйлдвэр, хөдөө аж ахуй, уул, эрчим хүч, их барилга зэрэг олон салбарт хийгдэж байгаа асуудлуудаас юу нь хэрэгжиж, юу нь хэрэгжихгүй байгааг нь анхаарах шаардлагатай байна гэхчилэн ЗГ-ын үйл ажиллагааны хөтөлбөрт нэлээд шүүмжлэлтэй хандлаа.
Д.Сэндэр Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )