Усны эхийг хамгаалах, гадаргын усны тооллого явуулах зэрэг үйл ажиллагааг нийслэлийн Усны газар явуулахаар болжээ. Тооллогын үйл ажиллагаа ирэх тавдугаар сарын дундуур эхлэх бөгөөд усны тооллого явуулахад 800 гаруй үзүүлэлтээр тоолж бүртгэлд оруулдаг байна.
Сүүлийн үед ундны усны эх үүсвэр багасаж, усны хомсдолд орж байгаа гэх “бор шувуу” хаа сайгүй нисэх болсон. Хүний буруутай үйл ажиллагаа буюу уул уурхай дагасан сөрөг үр дагавраар гол мөрнүүд ширгэж, голын ай сав, хуурай сайр болон өвс ургамал нь гандаж байгааг бид хараад л сууж байна. Гэхдээ яг хэдэн гол горхи байснаас хэд нь ширгээд байгаа юм, хэд нь үлдсэн бэ, цэвэр усны нөөц яг хэдэн жил ашиглаж болохоор байгаа юм гэх зэрэг нарийн тоо баримт байдаггүй аж.
Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )