Монголын Уран зургийн галерейд өнөөдөр 16.00 цагт “Хөх толбот ахан дүүс” дүрслэх урлагийн үзэсгэлэн нээлтээ хийх гэж байна. Тус үзэсгэлэнг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Соёл урлагийн газар, Сөүл хотын Соёл мэдээллийн төв, Монголын Уран зургийн галерей хамтран зохион байгуулж байна. Үзэсгэлэнд 70 орчим залуу уран бүтээлчдийн бүтээл тавигдах бөгөөд гурван сая төгрөгийн шагналын сантай ажээ.
Тэргүүн байрт шалгарсан уран бүтээлч өргөмжлөл, нөүтбүүк, хоёрдугаар байрт өргөмжлөл, 32 инчийн LCD телевизор, гуравдугаар байрт өргөмжлөл, Nikon фирмийн зургийн аппаратаар тус тус шагнана. Мөн дөрөв, тавдугаар байр тус бүрт хоёр оролцогчийг шалгаруулан өргөмжлөл, зургийн хэрэгслээр шагнах юм байна. Үзэсгэлэн энэ сарын 15-ныг дуустал Монголын Уран зургийн галерейд үргэлжилнэ.
Ц.Туяа. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )