“Зоос” банкны удирдлагуудад холбогдох хэргийг УМБГ шалгаад багагүй хугацаа өнгөрлөө. БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Ху Виа Монголиа” компанийн харилцах дансны үлдэгдэл болох таван сая 250 мянган ам.долларын хүүг өсгөн дундаас нь мөнгө завшсан үндэслэлээр тус банкны Санхүү удирдлагын газрын захирал П.Сэлэнгэ, захирал Ш.Алтанцэцэг нарыг сэжигтнээр шалгаж байна. Тэд хуурамч гэрээ байгуулан таван сая 250 мянган ам.долларын хүүг 0.6 байсныг 1.4 хувь болгон өсгөж зөрүүнээс нь ашиг олсон бололтой. Улмаар банкны зарим зээлийг хугацаанаас нь өмнө чанаргүй зээлд хамруулсан зэргээр Банкны тухай хууль тогтоомжийг зориуд зөрчсөн тэдний үйлдэл олон хүнийг хохироожээ.
“Монголын үнэн” сониноос. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )