Нийслэлийн онцгой байдлын газраас Говийн чоно гурав арга хэмжээний хүрээнд Пүрэв гарагийн 10 цагт нэгдүгээр эмнэлэг дээр, 14 цагт 45-р сургууль дээр онцгой байдлын ажилтнуудын томоохон бүрэлдэхүүнтэй сургалт зохиогдох гэж байгаа тухай НОБГ-ийн хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ. Арга хэмжээнд нийслэлийн удирдлагууд, гамшгаас хамгаалах албад, аврагчид оролцох юм. Сэтгүүлчид болон иргэд энэ арга хэмжээг сонирхох, сурвалжлах бүрэн боломжтой ажээ.
Ц.Туяа. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )