Малайз, Макаод өндөр цалинтай ажилд зуучлах нэрээр 2007 онд таван эмэгтэйг хил дамнуулан худалдсан Г.Батдэлгэр, Г.Ганзориг, Н.Чинзориг нарт холбогдох хэргийг өнөөдөр 14.20 цагаас нийслэлийн Шүүхэд хэлэлцэж эхэллээ. Сүхбаатар дүүргийн шүүхээс өнгөрөгч гуравдугаар сард Г.Батдэлгэрт 11 жил, Б.Ганзоригт, Н.Чинзориг нарт тус бүр 10 жил зургаан сарын хорих ялаар шийтгэсэн. Харин анхан шатны шүүхээс Г.Сэлэнгэ, Б.Бүрнээбаатар нарын хэрэг нотлогдоогүй гэж үзэн хэрэгсэхгүй болгожээ. Өнөөдрийн давж заалдах шатны шүүх хуралд улсын яллагчаар нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Насанбат, шүүгдэгчдийн өмгөөлөгчөөр Ё.Өнөрбаяр, Э.Энэбиш, С.Оюун, Д.Дамдинноров нар оролцож байна.
Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )